Порнонд донтоод нойргүйдэлд оржээ

Английн Девон гүнлигт амьдардаг 29 настай Жесси Мэган гэдэг бүсгүй порнонд донтсоноор амьдрал нь хэрхэн сүйдсэн талаар ярьжээ. Зарим шөнө нь энэ бүсгүй огтхон ч унтдаггүй байсан гэнэ. Учир нь, тэр найман цаг дараалан порно кино үздэг байв.
97bf83c362f4767dgreatИйм байдалд түүнийг экс найз залуу нь хүргэсэн аж. Тэр залуу нь халуухан кинонууд тэдний бэлгийн амьдралыг сонирхолтой болгоно гэж мэдэмхийрчээ. Сайн эр Жессиг хаяж явсаны дараагаар бүсгүй порно кино үзсэн хэвээр байлаа. Нарийн бичиг асан бүсгүй ажлынхаа компьютер дээр том хүний кино үзүүлдэг хэд хэдэн сайтад нэвтрэх эрхийг авчээ.

“Би хоол идэж чадахаа больсон. Найз хүүхнүүд маань надтай харьцахаа больсон. Би ажлын байран дээрээ унтаж орхисноор халагдсан билээ” гэж Жесси өгүүлэв. Гэхдээ л тэрбээр порно кинонд донтсон байдлаасаа ангижирч чадсан бөгөөд одоо бусдад тус болохыг хүсэж байгаа аж. Түүнд үйлчлүүлэгчид хангалттай байх болов уу. Учир нь, дэлхий даяар сар бүр 72 сая хүн интернэтэд порно кино тогтмол үздэг билээ. Тэдгээрийн 30 хувь нь эмэгтэйчүүд байдаг байна.

Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Сэтгэгдэл бичих