Хэргийн газраас зугтвал ийн шийтгүүлнэ жолооч нар аа!!!

1b764d3d3d8de58cffc0472a35663a46Жолооч өөрийн болоод бусдын амь насыг гартаа атгаж явдаг гэдгийг хэн бүхэн мэдэж буй. Гэвч жолооч нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, хурд хэтрүүлж зам тээврийн осол гаргах явдал буурахгүй байгаа юм.  Замын хөдөлгөөний  аюулгүй байдлын тухай хууль шинэчлэгдэж энэ сарын 01-ний өдрөөс эхэлж хэрэгжсэн. Хууль мөрдөгдөж эхэлсэн эхний өдөр замын  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил буурсани аж. Нэг хоногт замын цагдаагийн алба хаагчид 100 орчим согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил илрүүлдэг байжээ. Тэгвэл  энэ оны найдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 01-ний өдөр хүртлэх хугацаанд 49 зөрчил илрүүллээ хэмээн замын цагдаагаас мэдээлсэн юм. Ийн зөрчил буурч байгаа нь сайн ч гэлээ хүний амь насыг хохироож хэргийн газраас зугтах хэрэг буураагүй л байна.

Өнгөрөгч долоо хоногт Сүхбаатар дүүргийн 18-р хороо Дамбадаржаагийн гудамж, “Сайхан ирээдүй” ХХК-ны зүүн замд марк улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 43 настай эмэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон хэрэг өнгөрөгч долоо хоногт гарсан юм. Осол гаргасан жолооч хэргийн газрыг орхин явжээ. Уг хэгийг илрүүлэх зорилгоор  УБХЦГ-ын 3-р хэлтсийн мөрдөн байцаах тасаг, эрүүгийн тасаг Сүхбаатар дүүрэг дэх замын  цагдаагийн тасгийн  алба хаагчид өндөржүүлсэн  бэлэн  байдалд  ажилласаны дүн Rush  маркийн автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ уг хэргийг  үйлдсэнийг илрүүлсэн байна.

Хэрэв зээ жолооч ослын газрыг орхин явбал,  Эрүүгийн хуулинд:

215.2.Энэ хэргийг согтуугаар үйлдсэн бусдын амь нас хохирсон, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, хэргийн газрыг санаатай, болон санамсаргүй байдлаар орхин явсан бол дээрх хариуцлагыг хүлээнэ гэсэн үг юм.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил улсын хэмжээнд нэмэгджээ. Энэ оны эхний наймдугаар сарын байдлаар Нийслэл хотод 19107 зөрчил гарч, 2831 хүн баривчилж, 15735 хүн жолоодох эрхээ хасуулжээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих