УИХ-ын гишүүн Ж.Батзандан ажлын тайлангаа тавьж байна

УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ өдрүүдэд Баянзүрх, Налайх дүүрэгт ажиллаж байна. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн  1, 2, 3, 5, 6, 8, 9, 10, 13, 15,16,19,21,22,25,26 дугаар хорооны иргэдтэй уулзаж хороонд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудаар санал солилцохын зэрэгцээ өөрийн ажлын тайлангаа тавьж байна.

Иргэдийн зүгээс дэд бүтэц болон шугам сүлжээний засвар үйлчилгээ сайн хийгдсэн талаар ярьж байна. Гэхдээ олон иргэд хороонд хийх ажилд иргэдийн санал асуулгыг авч ажиллахыг хүсч байлаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан иргэдийн бүлгүүдтэй хамтарч тохижилтын ажлууд хийж эхэлсэн тухайгаа дуулгаад, иргэдээс ирсэн саналыг холбогдох албан байгууллагад  уламжилж яаралтай шийдвэрлэх талаар ажиллаж байгаа гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих