Их хэмжээний цас орсноос иргэд цасанд боогджээ

82203812-76a3-40c5-b55e-30c0da3aa295Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас тус аймагт их хэмжээний цас орсноор өнгөрөгч амралтын өдрүүдэд аймгийн нутаг дэвсгэрт явсан тээврийн хэрэгслүүд зорчих боломжгүй болж, иргэд цасанд боогдсон тухай мэдээллээ.  

Мөн тус аймгийн Ханх сумын Цураг багийн нутаг “Их сант”-ын даваанд /Ханх сумын төвөөс баруун урд зүгт 80 км-т/ дөрвөн автомашин, 19 зорчигч цасанд боогдож явах боломжгүй байсныг аймгийн Онцгой байдлын 12 алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тусламж үйлчилгээ үзүүлэн, ар гэрт нь хүргэж өгчээ.

Цаг агаарын байдал тогтворгүй нөхцөлд холын замд гарахгүй байх, цаг агаарын мэдээ сэрэмжлүүлэгтэй байнга танилцаж явахыг Онцгой байдлын газраас ард иргэдэд анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих