Тэрүнофүжи дараагийн башёд 15 давбал Ёкозүна болно

Мэргэжлийн сүмогийн Аки башё өндөрлөөд удаагүй байгаа билээ. Энэ башёд сайн барилдсан озеки Тэрүнофүжид холбооны зүгээс арваннэгдүгээр сарын тэмцээнд уналгүйгээр 15 давбал Ёкозүна цол олгох болзол тавьжээ.

Учир нь тэрбээр Аки башёд сайн барилдсан ч Кисеносато, Гойёдо, Точиозан нарт унасанаар өөрийнхөө боломжийг алдсан юм. Тэрбээр эдгээр бөхчүүдэд унаагүй байсан бол шууд түрүүлэх байсан юм.

Түүнийг гурав унасан болохоор нь Сүмогийн холбооноос ийм шаардлага тавьсан бололтой. Мөн хоёр аварга барилдаагүй нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих