Н.Назарбаев: НҮБ-ын төв байрыг Азид шилжүүлэх хэрэгтэй


Казахстаны Ерөнхийлөгч Н.На зар баев НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдаан дээр үг хэлэхдээ тус байгууллагын төв байрыг Ази тивд шилжүүлэхийг санал болгожээ.

Мөн одоогоос 70 жилийн өмнө Женев хотод байрлаж, үйл ажиллагаа нь явахаа больсон Үндэстнүүдийн лигийн оронд НҮБ-ыг байгуулж, төв байрыг нь Нью-Йорк хотноо байршуулахаар шийдвэрлэснийг Н.Назарбаев сануулсан байна. “Энэ нь тухайн үед олон улсын үйл хэрэгт дэлхийн бөмбөрцгийн баруун хэсэгт орших орнуудын үүрэг оролцоо нэмэгдсэнтэй холбоотой.

Дэлхийн хөгжлийн төв хуучин тивээс шинэ тивд шилжсэн. Европоос дэлхийн хөгжлийн төв болох АНУ-ын Нью-Йоркод шилжин байрласан тэр цагаас хойш олон зүйл өөрчлөгдөж, дэлхий ертөнц шинэчлэгдсэн. XXI зуунд дэлхийн хүн амын2/3 нь амьдарч, их хэмжээний нөөц төвлөрсөн Ази тивд хөгжлийн төв шилжиж байна” хэмээн Казахстаны Ерөнхийлөгч мэдэгдсэн юм.

Мөн тэрбээр дэлхийн дахиныг хамарсан шинэ валют бий болгохыг санал болгожээ. “Дэлхийн эдийн засгийн хямралтай тэмцэх үйл ажилла гааг хууль ёс, ардчилал, өрсөлдөөнт байдал, олон улсын хяналт тавих зэрэг шалгуурыг хангаж чадахгүй мөнгөний эмисс (эргэлтэд оруулах), шинэ нөөц валютыг ашиглах үйл явцыг эмх журманд оруулахаас эхлэх ёстой” хэмээн Н.Назарбаев өгүүлжээ.

Мөн тэрбээр“XXI зуунд дэлхийн ертөнцөд чанарын төвшний сан хүүгийн хэрэгсэл шаардлагатай байна. НҮБ-ын гишүүдийн хүчин чармайлтыг нэгтгэж, дэлхийн дахины тогтвортой хөгжил цэцэглэлтийн зорилго, зорилтод нийцсэн дэлхийн валют бий болгох хэрэгтэй” гэсэн байна.

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Сэтгэгдэл бичих