МАХН-аас дэд сайдад нэр дэвшигч тодорлоо

Засгийн газар дэд сайдуудаа томилоход тун ойрхон боллоо. Одоогийн байдлаар Шударга ёс эвсэл дэд сайдад нэр дэвшигчдээ тодруулаагүй байсан юм. Тэгвэл МАХН дэд сайдад нэр дэвшигчээ тодруулсан талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, МАХН-аас Аж үйлдвэрийн дэд сайдад А.Алаубек гэж эрхмийг “зүтгүүлэхээр” болжээ. Нэр дэвшигч А.Алаубек нь математикийн багш мэргэжилтэй бөгөөд МУИС-д багшилж байгаад ХБНГУ-д эрдмийн цол зэрэг хамгаалсан нэгэн юм байна.

Яг одоо төрийн ордонд болж буй МАХН-ын орон нутгийн ИТХ-ын төлөөллийн зөвлөгөөний үеэр дэд сайдуудын асуудлаар УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгээс тодруулахад “Бид дэд сайдад нэр дэвших хүнээ тодруулсан. Цөөнхийн төлөөллөө дэд сайдад санал болгоно” гэсэн юм. Тиймээс энэхүү мэдээлэл баттай болох харагдаж байгаа юм.

Эрх баригчид МАХН болон МҮАН-ын нэгдэл болох Шударга ёс эвслийн бүлэгт хоёр дэд сайдын квот өгсөн. Ямартаа ч МАХН-аас дэд сайдад нэр дэвшигч тодорлоо. Харин ойрын өдрүүдэд МҮАН-ын нэр дэвшигч тодорхой болвол шинээр сонгогдох дэд сайдуудыг үүрэгт ажилд нь Засгийн газар томилох бололтой.

Г.Ган


URL:

Сэтгэгдэл бичих