Пүүзний бизнесийн акул 8 саятан

2013 онд пүүзний зах зээл 22 тэрбум ам.доллар хүрсэн гэх судалгаа гарч байжээ. Энэхүү бизнесийн тэргүүнд хэн хэн байдаг талаар танд сонирхуулъя.

Адольф Дасслер

Дасслер анх 1924 онд Герман улсад Adidas-ыг ахтайгаа хамтран нээж байжээ. Одоо дэлхийн номер нэг спортын барааны брэнд болж 87.1 тэрбум доллараар үнэлэгддэг.

Рудольф Дасслер

Дасслерийн ах 1948 онд Puma брэндийг нээж байсан. Одоо жилийн 1.5 тэрбум ам.долларын борлуулалт хийдэг. Сонирхуулахад ах дүү Дасслерууд бие биетэйгээ огт таардаггүй бүр үзэн яддаг байна.

Майкл Жордан

Nike брэндтэй хамтарч гаргадаг Jordan брэндийн пүүз 2014 онд гэхэд 100 сая ам.долларын ашигтай байсан. Jordan брэндийн пүүз АНУ-ын пүүзний 58 хувийг эзэлдэг байна.

Жош Любер

Пүүзний зах зээлийн толгой гэгддэг энэ эрхэм пүүзний дэлгүүрээрээ бараг саятан болсон /арай болоогүй байгаа/. Түүний campless.com сайтад шинэ болон хуучны ховор пүүзнүүд дуудлагаар худалдагддаг байна. 2013 онд тэрээр 60 сая ам.долларын борлуулалт хийсэн гэж ам алдаж байжээ.

Кобе Брайнт

Таван удаагийн НБА-ийн хамгийн ашиг орлоготой тамирчин болж 2014 онд 23.5 сая ам.долларын ашигтай байсан. Дээр нь нэмж 26 сая ам.долларыг Nike, Adidas брэндүүтэй хамтарч гаргасан пүүзээрээ олсон байдаг.

Дэррил МкДаниелс

Хип Хоп од, “пүүзний толгой” D.M.C хөрөнгө 45 сая ам.доллар. Тэрээр 1986 онд 1.6 сая ам.доллараар Adidas-тай Run-DMC брэндийн гэрээг үзэглэж байжээ.

Леброн Жэймс

“Хаан” Жэймс өнгөрсөн жил өөрийн нэртэй пүүзнээс 42 сая ам.долларын ашиг олжээ.

Билл Бовермэн

Тэрээр 1964 онд Nike брэндийн үүсгэн байгуулж байжээ. Анх хөлд эвтэйхэн, хөнгөхөн гүйлтийн гутал хийх зорилготой нээж амжилтад хүрчээ. Одоо түүний хувийн хөрөнгө 400 сая ам.доллараар үнэлэгддэг.

Пил Кнайт

Бовермэний дараа Nike брэнд түүний удирдлаган дор 50 жилийн турш спортын барааны манлайлагч байж, түүний хөрөнгө нь 21.6 тэрбум ам.доллар болжээ.

Пэнни Хардвэй

НБА-ийн тоглогч асан Пэнни хочит Энфирни Хардвэй Nike-тай хамтарч пүүз гарган жилдээ 50 сая ам.долларын ашиг олдог. Тиймдээ ч тэрээр “Жорданы залгамжлагч” гэсэн нэр зүүгээд буй.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих