Тэнгэрээс хар тамхи унажээ


Мексик Улстай хиллэдэг АНУ-ын Аризона мужийн Ногалес хотод 12 килограмм марихуан хар тамхи хийсэн гялгар уут нэгэн машины гарааш дээр унажээ. Майя Доннели гэдэг эмэгтэй аянга ниргэх шиг чимээ сонсоод аадар бороо удахгүй орох нь гэж боджээ. Тэрбээр эргэж унтсан бөгөөд сэрснийхээ дараа л гараашны дээвэр нь цоорчихсон, нохойн үүр нь хэмхэрсэн болохыг олж мэдэв.

Нохойн үүрэн дотор хар наалддаг туузаар битүү ороосон боодолтой зүйл хэвтэж байсан аж. Майя тэр боодолтой зүйл дотор хар тамхи байх магадлалтай гэдгийг шууд ойлгожээ. Тэрбээр шууд л цагдаа нар руу утасдсан байна.

Цагдаа нар 12 килограмм орчим жинтэй энэ илгээмж марихуан хар тамхи агуулж буйг нотлосон аж. Түүний үнэлгээ 10 мянган доллар болсон гэнэ. Харин Майя гараашаа засварлахад 500 орчим доллар зарцуулах шаардлагатай болсноос гадна Халк гэдэг герман овчарка нохойндоо шинэ үүр барьж өгөхөөс өөр аргагүй болжээ.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих