Ц.Цолмон сайд эхнэрээ төсвийн мөнгөөр “тансаглуулжээ”

6-2-5_700x700Өнгөрсөн оны сүүлээр сайдын сэнтийд заларч, “Би дипломатч хүн. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай. Энэ салбарыг бодлогоор зангидаад удирдаж чадна гэж бодож байна. Батлан хамгаалахын салбар миний хувьд шинэ салбар биш” хэмээн “онгирч” байсан Ц.Цолмон сайд сүүлийн үед янз бүрийн асуудалд хутгалдах болсон билээ.

Хамгийн сүүлд Батлан хамгаалахын яамны “Алдар” спорт хорооны тамирчин С.Цэрэнчимэдийн тив дэлхийд гаргасан амжилтыг урамшуулж өгсөн хоёр өрөө байраа нэг өрөө болгож, сайд болохдоо дагуулж ирсэн өөрийнхөө хүмүүст байр өгсөн асуудал нь нотлох баримттай дэлгэгдэж, “булайгаа чирсэн”.

Тэгвэл түүнтэй холбоотой дахиад нэг асуудал үүслээ. Тодруулбал, БХЯ-ны сайд Ц.Цолмон энэ сарын 23-26-ны өдрүүдэд Франц улсад айлчлахдаа улсын төсвийн мөнгийг дураараа зарцуулж, эхнэрээ зугаацуулсан гэнэ. Түүний эхнэрийг Д.Алтанцэцэг гэдэг. Тэгвэл эрхэм сайд эхнэрээ төсвийн мөнгөөр зугаацуулж, бүр өөрөө тушаал гаргаж, бизнес ангиллаар авч явсан нь илэрсэн байна.

Тэдний Франц улсад аялах зардалд нийт 34 сая төгрөг зарцуулсан байна. Уг нь сайд дарга нар гадны улс оронд айлчлахдаа эхнэрээ дагуулж явах бол өөрсдөө зардлыг гаргах журамтай. Гэтэл Ц.Цолмон сайд Парист өдрийн 430 еврогийн өрөөнд заларч, нийт дөрвөн сая төгрөг  төлсөн байна.

Эдийн засаг хүндрээд хаа хаанаа бүсээ чангалахыг үүрэг болгоод, ард түмний амьдрал зүдүү байхад энэ мэтчилэнгээр улсын төсвийн хөрөнгөөр ууж идэж, зугаалж цэнгэх нь ариун явдал уу, Ерөнхий сайд аа. Ангийн нөхөртөө арга хэмжээ авч, авгайгаа зугаацуулсан мөнгийг нь улсад төлүүлмээр юм даа.
Э.Мөнх 

Эх сурвалж: www.mminfo.mn

 


URL:

Нэр: zochin Огноо: 3 October 2015

Мэдэгдэж байгаа нь энэ болохоос ,мэдлээ гээд ч яахын.Ердөө ч сонин юм алга.Идүүлсээр байгаад дасчихсан шдэ.Дуустал идээд сөнөөсөн нь дээр 2 ын хооронд тамлаж байхаар дуусгачихаачээ луйварчидоо, хараал идсэн луйварчидооо

Нэр: erh chuluu Огноо: 3 October 2015

hooe ene m y ysainyydiig bugdiig ystgaval yasiin aan

Сэтгэгдэл бичих