Нобелийн шагналын эздийг энэ долоо хоногт тодруулна

Өнөөдрөөс Нобелийн шагналын эздийг тодруулах долоо хоног эхэлж байна. Физиологи болон анагаах ухааны 2015 оны Нобелийн шагналын эздийг өнөөдөр, физикийн салбарын шагналтнуудыг маргааш, химийн салбарын шагналтнуудыг лхагва гарагт, энх тайвны шагналтнуудыг баасан гарагт тус тус тодруулна.

Эдийн засгийн салбарын шагналын эздийг 10 дугаар сарын 12-нд тодруулах ажээ. Утга зохиолын салбарын Нобелийн шагналтнуудыг хэзээ зарлах нь тодорхойгүй байгаа ч  ихэвчлэн пүрэв гарагт тодруулдаг билээ.

Хүн төрөлхтөний хөгжлийн түүхэнд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлэхээр Шведийн тэсрэх бодис зохион бүтээсэн эрдэмтэн Альфред Нобель энэ нэр хүндтэй шагналыг бий болгосон юм. Нобелийн шагналын эздийг хамгийн анх 1901 онд тодруулж байжээ.

Орон нутгийн цагаар өнөөдрийн 11:30 цагт Стокгольм хотод байрлах Нобелийн Ассамблей физиологи болон анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртэх эрдэмтдийг зарлана.

Д.Нямтулга

“Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих