Аймшигт селфи

Untitled15923819582015100513092015 он гарсаар 12 хүн селфинээс болж амь насаа алдаад байна. Энэ нь аварга загасны дайралтанд өртөж нас барагсдаас (8 хүн) олон байгаа юм. Хүмүүс селфи хийх үедээ голдуу өндрөөс унадаг байна. Мөн хөдөлж буй машин, тээврийн хэрэгслийн доор орох нь элбэг байгаа аж. Явж буй галт тэргэн дээр авирч гарах үедээ цахилгаанд цохиулсан, хувийн онгоцон дотор селфи хийж байгаад осолдсон явдал ч гарчээ. Хорт могойтой зургаа авахуулж байгаад өрөөсөн гаргүй болсон, цэнэгтэй буу барьж зургаа авах гээд осолдсон хэд хэдэн хүн байна. Орос улсад амь насандаа аюул учруулахгүйгээр өөрийнхөө зургийг авах талаар тусгай зааварчилгаа гарчээ. АНУ-д Йеллоустоны Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд догшин зэрлэг бизонтой зургаа авахуулахыг хориглосон байна. Осолд орогсдын ихэнх нь 18-22 насны залуу хүмүүс байдаг аж. Селфи аюултай!

Селфид хэт дурлагсдад зориулагдсан бичлэгийг үзнэ үү.

Үүнийг үзсэний дараа байнга селфи хийх сэтгэл төрөхгүй байх гэж найдаж байна. Учир нь, зураг дээрээ өөрийн эрхгүй өөр нэг юм хайж хараад байх вий!


URL:

Сэтгэгдэл бичих