Орос цэргийн толгой бүрийг 21,2 мянган ам.доллараар үнэллээ

930ee27443167a11big Өнгөрсөн хугацаанд ОХУ-аас “Лалын Улс” бүлгэмд гэнэтийн цохилт өгсөнтэй холбогдуулан Лалын улс бүлэглэлийн дайчид ОХУ-ын Латаки дахь цэргийн бааз руу гал нээжээ. Мөн Аль Кайдагийн террористууд  оросын цэрэг бүрийн төлөө шан харамж амлаж эхэлсэн байна. Аль Кайдагийн Сири дэх бүлгийн удирдлага дор ОХУ-ын цэргийн бааз руу гал нээсэн террористууд орос цэрэг бүрийн толгойд 21,2 мянган ам.долларын шагнал амласан хэмээн NEWSru.com мэдээллээ.
 olloo_mn_1431924546_lal
Түүнчлэн Германы Die Welt сонинд бичсэнээр ОХУ-ын цэргийн хүчний цохилтоос үүдэн Лалын улс бүлэглэлийн дайчид олноороо дүрвэн зугатаж байгаа гэдэг нь ташаа ойлголт юм. Тус сонин Лалын улсын Ахрар аш Шам бүлэглэл оросын зэвсэгт хүчинтэй бахархалтайгаар тулалдаж эхэлсэн бөгөөд Сирийн зүг хөөрч байгаа бөмбөгдөгч онгоц бүхий ОХУ-ын цэргийн бааз байршиж буй Латаки орчим руу гал нээж эхэлсэн гэдгийг бататган бичжээ. Мөн тэрээр ОХУ-ын нисэх хүчний аэродромыг бөмбөгдөх “Град”-ын ойролцоох ууланд нэг долоо хоногийн өмнө байршуулсан бөгөөд зөвхөн нэг өдөрт Асадын цэргийн агуулахаас дээрэмдсэн 49 бөмбөгийг илгээсэн гэнэ. Үүнээс хоёр нь л агаараас цохилт өгөх баазын ойролцоо дэлбэрлээ гэж бичжээ.
ЧОЙ

URL:

Сэтгэгдэл бичих