Сүнсний зургийг авчээ


Ирландын холын тээврийн жолооч Жорж Фюрст ачаагаа буулгачихаад гэртээ харьж явжээ. Түүний ачааны тэрэг хурдны замаар давхиж явтал нэгэн хонгилын үзүүрт түүний өмнө гэнэт нэгэн учир битүүлэг дүрс гарч ирээд хэсэг хугацааны дараа агаарт замхран алга болсон гэнэ. Эхлээд ирланд эр тоормосоо гишгэхийг завдсан ч өмнө нь хэн ч байхгүй гэдгийг хараад хурдаа саалгүй явж одсон байна.

Гэртээ очоод Жорж зам дээр гарсан тэр сонин явдлыг санаад машин доторх видео хяналтын камерын бичлэгийг үзэхээр шийджээ. Бичлэгийг ухрааж үзтэл үнэхээр л хонгил руу орохын өмнө учир битүүлэг дүрс хэсэг хугацаанд харагдсан нь тодорхой байсан аж.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих