Сансрын нисгэгчид дүрсгүйтэв VIDEO

ff3d871f08eca456bigСансрын циркт тавтай морил! Олон улсын сансрын станц дээр сансрын нисгэгчид цирк үзүүлж, дүрсгүйтжээ.

Алим, апельсинээр жонглёрдож, эмийн сангаар хүртэл тоглож байгаа сансрын нисгэгчид яг л жаахан хөвгүүд мэт. Тэд мөн акробатын үзүүлбэр ч бэлджээ.

“Дэлхийн орбит дээр байгаа Олон улсын сансрын станц дээр үе үе сэтгэл зүйн ачааллаа тайлахад зориулан цаг гаргаж байхыг Ю.А.Гагарины нэрэмжит Сансрын нисгэгчдийг бэлдэх төвийн сэтгэл зүйчид зөвлөсөн. Энэ нь Орос, Америкийн сансрын нисгэгчдийг ойртуулан нягтруулж, орбит дээрх удаан үргэлжилсэн экспедицийг давж туулахад тустай байдаг” хэмээн “Роскосмос” (Оросын Сансрын агентлаг) тайлбарлажээ.

www.mnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих