Фэйсбүүк хиймэл дагуул хөөргөнө


Facebook-ийг үндэслэгч Марк Зюкерберг өчигдөр өөрийн цахим хуудсаар дамжуулан тус компани 2016 оны 2-р хагаст багтааж хиймэл дагуул хөөргөхөө мэдэгджээ.

Eutelsat-тай хамтран бүтээж байгаа уг хиймэл дагуул нь мэдээллийн технологи төдийлөн хөгжөөгүй Африкийн бүс нутгийг цахим орон зайд холбох зорилготой аж.

Амос-6 нэртэй хиймэл дагуулаар дамжуулан тус бүс нутгийн оршин суугчид хямд мөн найдвартай интернет хэрэглэх боломжийг эрж судалж байгаагаа Марк Зукерберг мэдэгдээд энд интернетийн үйлчилгээ үзүүлдэг компниудыг хамтран ажиллахыг уриалсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих