Цэнхэр тасалбар олгох журамд өөрчлөлт оруулжээ

Наймаас дээш суудалтай автомашин ОХУ-ын хилээр нэвтрүүлэхдээ цэнхэр бичиг авч гардаг. Тэгвэл энэхүү цэнхэр бичгийг олгох журамд өөрчлөлт оруулжээ.

Шинэчилсэн журамд зааснаар аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд гэрчилгээтэй байх, түүнчлэн жуулчин тээвэрлэх зөвшөөрөлтэй, туслах жолоочийн нэрийг заавал мэдүүлэх ёстой гэж заасан байна. Цэнхэр тасалбар олгох журмыг илүү чангатгаснаар үнэ хөөрөгдөхөөс сэргийлэх боломжтой гэж үзэж байгаа аж.

Энэхүү зөвшөөрлийн бичгийг Авто тээвэрчдийн нэгдсэн холбооноос 15 мянган төгрөгөөр олгодог бөгөөд дамчид 700 мянгад хүргэж зардаг байна.

Тиймээс Зам тээврийн яам өнгөрсөн гуравдугаар сард Авто тээвэрчдийн холбоонд зохицуулалт хийх үүрэг чиглэл өгсөн байна. Энэхүү үүрэг чиглэлийн дагуу цэнхэр бичиг олгох журам өөрчлөгдөж энэ сарын 12-ноос хэрэгжиж эхлэх юм байна.

Б.Анир


URL:

Сэтгэгдэл бичих