Намуудын улс тєрийн шоу халуухан эхэлсэн ДОЛОО хоног

УИХ-ын эрхэм гишvvд элдэв янзын найр наадам хэсч, улсын наадмаас эхлээд ургийн наадам дээр хvртэл “титэм vг” хэлж, энэ зунжингаа л пиараа хийж явлаа. Харин одооноос эхлээд улс тєрєє

хийж эхэлж байгаа бололтой. Зунжин чимээгvй байсан хєдєлгєєнvvд мэр сэр Сvхбаатарын талбайд жагсах товоо зарлаж байгаа нь дуулдаж эхэллээ. Харин энэ намрын хувьд улс тєрийн амьдрал намуудын дотоод бужигнаанаар эхэлж байх шиг. Халуухан эхэлж байгаа нь сонгууль дєхсєний шинж биз ээ.

С.Батболдыг хvчирхэгжихээс намынхан нь айв уу
МАН-ынхан энэ сард бага хурлаа зохион байгуулж, толгойгоороо “тоглох” тухай шум єнгєрсєн долоо хоногийн улс тєрийн амьдралд єрнєв. Vvнтэй зэрэгцээд МАН дотор хагарал байгаагийн илрэлийг харуулсан мэдээлэл зарим сонин хэвлэлд гарав уу гэж хардахаар. Ер нь энэ асуудал єнгєрсєн долоо хоногт зарлагдсан Сант марал сангийн судалгаан дээр vндэслэсэн байхыг vгvйсгэмгvй. Энд “Улс орондоо нэр хvндтэй хvмvvсээс хэнийг нь манай орны улс тєрийн амьдралд чухал vvрэг нєлєєтэйгээр оролцоосой гэж хvсдэг вэ” гэсэн асуултад иргэдийн олонхи нь МАН-ын дарга С.Батболдыг хэмээн нэрлэсэн байна. Єєрєєр хэлбэл иргэдийн хvсч буй нєлєєтэй байж, улс орноо удирдах улстєрчдийн нэгдvгээрт С.Батболд бичигдэж.

Сант маралын судалгаа гэдэг бусад захиалгат судалгааг бодоход иргэдийн дуу хоолой, байр суурийг илvv бодитоор нь тусгадгаараа улстєрчдийн зориуд хардаг, єєрийгєє хаахнуур яваа эрэмбээ мэдрэхэд тусалдаг рейтинг юм. Ер нь энэ Засгийн газрынхан урьд хожид байгаагvй бvтээн байгуулалт хийж, эдийн засгаа сайжруулж байгаа. Энд нэг зvйлийг онцлон дурьдахад єнгєрч буй наймдугаар сард манай улсад гадны орны тєр, засгийн тэргvvнvvд айлчилж, ардчилсан Монгол Улсын Ерєнхийлєгч, Ерєнхий сайд хоёрыг нь єндрєєр vнэлээд буцав. Энэ бvх амжилт нь зарим улстєрчдийн дургvйг хvргэж байгаа нь ойлгомжтой. Мэдээж сєрєг хvчний хувьд АН-ынханд энэ байдал таалагдахгvй байх нь мэдээж. Єрсєлдєгч нь сайн байгаад хvчирхэгжээд байвал єєрсдєд нь аюултай. Харин МАН дотроо даргыгаа оролдож байгаа нь юуг хэлээд байна вэ. С.Батболд гэдэг даргатай байгаад сонгуульд ялахаас айгаа юу. Тэр нь хэн бэ. Тиймээс єнєєх тамын тогооны vлгэр гээч нь МАН-д єрнєж байх шиг.

АН-ынхан бага ангийнханд санаа тавив
МАН-ын бага хурал энэ сард болно гэх сургаар Ардчилсан нам дотор ч гэсэн тогтворгvй байдал vvссэн. Хамтарсан Засгийн газрыг шvvмжилдэг байсан хэсэг нєхдєд яг МАН-ынхны энэхvv хурал том ивээс болох нь ойлгомжтой. Намынхаа даргыг унагах зорилго бvхий АН доторх зарим нэг фракциуд хамтарсан Засгийн газрыг унагах тухай гар хєлийн vсгээ сэм цуглуулж эхэлсэн байгаа. Харин зарим нь асуудлыг ажиглаж дараагийн нvvдлээ бодож, хаяагаа манаж суугаа нь ойлгомжтой. Харин єнгєрсєн долоо хоногт Ардчилсан намын удирдлагууд cap бvрийн эхний долоо хоногийн пvрэв гарагт сэтгvvлчидтэй уулздаг 4:11 уулзалтаа зохион байгуулсан. “Монгол хvн 2020″ хєтєлбєрийн нэг бvлэг болох “Эрдэм боловсролтой Монгол хvн” хэлэлцvvлгийн талаарх мэдээллийг єгч, ерєнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтын хєтєлбєрийг шинэчлэх шаардлагатай, байшингийн суурийг анхнаас нь зєв тавибал бат бєх болдог тухай тэд ярьж байсан юм. Vvнээс гадна тус намын зарим гишvvд сонгууль дєхєж байгаатай холбогдуулан иргэд сонгогчдоо санаж эхэлсэн бололтой. Учир нь єнгєрсєн амралтын єдєр Баянгол дvvргийн Ардчилсан намынхан нээлттэй єдєрлєгєє зохион байгуулав. Єдєрлєгт АН-ын ерєнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, Баянгол дvvргийн Ардчилсан намын дарга, УИХ-ын гишvvн С.Эрдэнэ, дэд дарга Б.Мєнхболор тэргvvтэй албаныхан оролцсон. Єдєрлєгийн эхэнд УИХ-ын гишvvн С.Эрдэнэ єєрийнхєє хийж байгаа ажил, vр дvн, хийхээр тєлєвлєсєн ажлынхаа талаар танилцуулж, хороонд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэж єгєхєє амласан.

Н.Энхбаяр АН-ыг гэх vv, эсвэл МАН-ыг гэх vv
Намынхаа нарийн бичгийн дарга нараас эхлээд дэд даргадаа хvртэл тонгоруулсаар байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН, АН доторхи хуучны зарим нєхєдтэйгээ сэм сэмхэн уулзаж байгаа сурагтай. Ирэх сонгуульд улс тєрийн гуравдагч хvчнийг бий болгохоор зорьж байгаа тvvнд одоогийн бvрдvvлсэн баг нь туршлагагvйтэж байгаа нь мэдээж. МАН-ын доторх бужигнааныг хєндлєнгєєс хурцалж, хуучин нєхдийнхєє нэгийг нь даргаар тавьчихбал тvvний хувьд ирэх сонгуульд ялалт байгуулах магадлал єндєр байгаа. Нєгєє талаас АН-ын тусламжтайгаар МАХН-ын нэрийг Дээд шvvхэд бvртгvvлсэн тэрбээр ирэх сонгуульд АН-тай ямар нэгэн тохироо хийх нь гарцаагvй болоод байгаа юм. Ямартай ч Н.Энхбаяр хоёр намаас єєрийн гэсэн хvмvvстэйгээ сэм уулзаж, сонгуулийн бэлтгэлээ базааж юун нєгєє МАНАН-тай тэмцэх. Харин хэсэг бvлэг хvмvvсээр дамжуулан эвсэх тухай бодол тээсээр ёстой нєгєє тєрийн хутгуур гээчийг нь хийж яваа бололтой. Харин МАХН-ын ерєнхий нарийн бичгийн дарга Н.Удвал єнгєрсєн долоо хоногийн сvvлээр хєдєє орон нутагт ажиллахаар явсан гэнэ.

ИЗНН-ын нэрийг єгсєнгvй
ИЗН-ыг МНН-тай нэгдэх тухай асуудлыг нэлээд хvчтэй эсэргvvцэж байсан О.Бум-Ялагч єнгєрсєн долоо хоногт зангаа хувиргаж албан тушаалаа татгалзлаа. Намайг Д.Энхбатын талаарх байр суурьд хэтэрхий зєєлєн хандсан гэсэн учраас би намынхаа ажлыг хvлээлгэн єгч байна хэмээн тайлбарласан. Гэсэн ч тvvнийг Д.Энхбаттай эргэн нэгдсэн гэх яриа байгаа юм. Vvнээс гадна ИЗНН-ын нэрийг улсын Дээд шvvх єнгєрсєн долоо хоногт бvртгэх байсан боловч шvvгчид нь амарч байгаа учраас хэлэлцэж амжсангvй.

Б.Даваа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих