Үр тарианы хураалт 46 хувьтай байна

Энэ онд улсын хэмжээнд 512.3 мянга га-д тариалалт хийсэн. Тухайлбал, 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал тарьсан.

Энэ сарын 6-ны өдрийн байдлаар нийт 137.2  мянган га талбайгаас 114.2 мянган тонн үр тариа, 10.3 мянган га-гаас 129.4 мянган тонн төмс, 5.3 мянган га-гаас 58.5 мянган тонн хүнсний ногоо, 14.1 мянган га-гаас 20.9 мянган  тонн тэжээл, 10.1 мянган га-гаас 5.5 мянган тонн тосны ургамал  тус тус хураан аваад байна.

Улсын хэмжээнд үр тарианы хураалт 46.2 хувьтай, төмсний хураалт 85.1 хувьтай, хүнсний ногооны хураалт 83.1  хувьтай байгаа бөгөөд ургац хураалтын ажилд 950 цэргийн алба хаагч, 650 гаруй оюутан, залуус гэрээгээр ажиллаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих