АТГ-т эрсдлийг тооцоолж чадах урирдлага хэрэгтэй

АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсvрэн нарыг УИХ-ын намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн ажлаас нь чєлєєлєх бололтой. Тиймээс тэдний орыг залгамжлах хvмvvсийг олж тодруулах хариуцлагатай vvрэг УИХ-д ногдоод байна. Товчхондоо, улстєрийн хєшигний ард АТГ-ыг хэн толгойлох вэ гэсэн нууц хуйвалдаан хvчтэй єрнєж эхлэв.  Ард тvмний дунд хvлээлт vvсгэсэн томилгоо учраас зарим нэг гишvvн асуудлыг намрын чуулган эхлэнгvvт хэлэлцэхээр яарч буй нь нууц биш. Засгийн газрын гишvvний энтэй томилгоо учраас нэлээд хариуцлагатай сонголт хийхгvй бол горьгvй. Бvрэн эрх нь Засгийн газрын гишvvний дайтай учраас авлигаас хол байхуйц хэмжээний цалин пvнлvv олгохоос гадна, ажиллаж, амьдрах сайхан орчин эл томилгоог дагалдаж ирэх нь дамжиггvй. Ерєнхийлєгч санал болгосноор УИХ-аас АТГ-ын даргыг томилно. Мэдээж, асуудлыг хэлэлцэх vед тєрийн эрхэнд гарсан 76 АТГ-ын удирдлагаар єєрийн хvнээ томилохыг байдаг чадлаараа хичээж таарна. Гэхдээ, Ерєнхийлєгч болоод эрх мэдэлтнvvдийн хєл гар болсон утсан хvvхэлдэй тєдий нэгнийг эл албанд томилчихвол ард тvмэн хохирч vлдэнэ гэдгийг хаа хаанаа бодолцох хэрэгтэй юм.

Эх сурвалжийн мэдээлснээр АТГ-ын даргын суудлыг нийслэлийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Х.Энхжаргалд санал болгожээ. Тэрбээр саналд хэрхэн хариу єгсєн нь тодорхойгvй байна. Х.Энхжаргал хурандаагийн тухайд харьцангуй нэр цэвэр хvн. Тєв аймгийн цагдаагийн халтсийн даргаар ажиллаж байсан тvvнд цагдаагийн байгууллагынхан ам сайтай. Хэн нэгний бууны нохой болчихооргvй, тvс тас яриатай, шулуун шударга эл эрхмийг Замын цагдаагийн газарт ирснээс хойш тус газрын ажил алба нь ерєнхийдєє єнгє засаад ирсэн гэж хэлж болно. Замын цагдаагийн газар гэдэг их айлыг авч яваа цагдаагийн хурандаа Х.Энхжаргал нэг сая гаруй хvнтэй их хотын замын хєдєлгєєнийг боломжийн хэрээр зохицуулж байгаа. Тэрбээр ЗЦГ-ын даргаар 2008 онд сонгогдон єдийг хvртэл ажиллаж байгаа юм.

АТГ-ын дад даргын албыг Баянгол дvvргийн цагдаагийн халтсийн дарга Н.Амарзаяад санал болгосон ч цаадах нь хvлээж аваагvй гэнэ. Харин Ерєнхийлєгч асан Н.Энхбаяртай хамт 23 дугаар сургуулийг дvvргэсэн найз гэх ЦЕГ-ын дарга асан, хошууч генерал М.Ганболд АТГ-ын дэд даргын саналыг хvлээн авсан бололтой. Тэрбээр єдгєє VАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа. Хошууч генерал М.Ганболдын тухайд эдцэв хэл аманд бишгvйдээ єртєж явсан нэгэн. ЦЕГ-ын дарга байсан М.Ганболд байнга архидаж, нvдэнд харагдсан бvхэндээ агсам тавьж, цагдаагийнхны эгдvv дургvйг хvргэж байсан талаар ємнє нь нэг биш удаа яригдаж байсан. Мєн Тємєр замын цагдаагийн хэлтсийн дарга байхдаа спиртийн наймаа хийж баяжсан, эхнэр нь эрvvгийн хэрэгт нэр холбогдож байсан гээд тvvнтэй холбоотой хар бараан мэдээллvvд олон байдаг. Мєн Ерєнхийлєгч асан Н.Энхбаяр тvvнийг нэг хэсэгтээ пиардсан. Экс Ерєнхийлєгч ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан “шанаа” хэмээх М.Ганболдыг “Долдугаар сарын 1″-ний хэрэг гарахын ємнє албан тушаалаас нь буулгасан нь дээрх хэрэг явдал хvндрэх нэг шалтгаан хэмээн удаа дараа мэдэгдэж байсан.

Уг нь цагдаагийн байгууллагад АТГ-ын даргын албанд тэнцэхvйц нэр хvнд нь сэвтээгvй шударга хурандаа олон. Тухайлбал Эрvvгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Р.Чингисийг нэрлэж болно. Тvvнийг ЦЕГ-ын даргын суудалд тохирох хvний нэг хэмээн зvй ёсоор хvлээн зєвшєєрдєг. Гэвч тэрбээр одоогийн байгаа албандаа ажиллавал тєрдєє илvv хэрэгтэй гэж vздэг нэгэн. ЭЦГ-аас АТГ-тай єргєн хvрээнд хамтарч ажилладаг. Авлигатай тэмцэх газар дангаараа тэр тусмаа Эрvvгийн цагдаагийн газрын Эдийн засгийн нэгжийг тvшиглэхгvйгээр авлигын гэмт хэрэгтэй тэмцээд vр дvнд хvрэхгvй. Тэр ч утгаараа 2007-2010 онуудад 127 холбогдогчтой 98 хэргийг ЭЦГ илрvvлж Авлигатай тэмцэх газарт шилжvvлсэн байдаг. Энэ мэтээр Р.Чингис хурандаа АТГ-тай хамтран ажиллаж, тэдний ажлыг зах зухаас нь гадарлах хvний хувьд АТГ-ын даргаар очиход буруудахгvй.

Мєн УМБГ-ын Онц хvнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга Д.Отгонжаргал салбартаа нэр цэвэр хvн. Сvvлийн хоёр жил ОХУ-д суралцаж мастер хамгаалаад ирсэн. Нас залуу ч гэлээ гvйцэтгэх болон мєрдєн байцаах ажлын арвин туршлагатай. ОХУ-д суралцахаасаа ємнє одоогийн ажиллаж буй албаа эрхэлж байсан. Нэг ёсондоо улс тєрєєс ангид ажил эрхэлж байсан тэрбээр намуудын намаг балчигт хутгалдаагvй нэгэн. Нєгєє талаар залуу хvний хувьд улстєр, эдийн засгийн бvлэглэлд цэцэглээд байгаа авлига, хээл хахуультай шударгаар тэмцэж чадах зvрх зоригтой нэгэн гэдгийг салбарынхан нь онцолж байгаа юм.

АТГ-ын суудал ємнєх эздэдээ нэлээд халгаатай байж ирсэн. Тэгэхээр ирээдvйд АТГ-ыг авч явах хvн нь Авлигын эсрэг хуульд зааснаас илvvтэй нийгэмд єєрийн гэсэн байр суурьтай, алсын хараатай, амьдралын єргєн мэдлэг туршлагатай, дэлхий дахин хийгээд улс орондоо болж буй vйл явдал, тэдгээрийн цаашдын чиг хандлагыг соргогоор мэдэрдэг чадвар бvхий нэгэн байх ёстой болов уу.

Хамгийн чухал нь амиа алдаж, шоронд орчихгvйгээр сvйхээ самбаатай хvнийг л олж томилоосой билээ. Анхны удирдлага нь гадаадад томилолтоор явах vедээ амиа алдаж, удаах дарга нь аавын хаалга татаад ачигдаад явчихсан. Амьд явах хийгээд, эрх чєлєєтэй явна гэсэн баталгаагvй эл, албанд нэлээд. зоригтой шийдэмгий нэгэн очих хэрэгтэй байгаа юм. Энэ суудалд суусан хvн эрсдлийг тооцоолж чадаж гэмээнэ хол явах учиртай гэж хэлэх гээд байна. Монгол тєрийн хамгийн шударга, хамгийн ёс зvйтэй байх байгууллага бол Авлигатай тэмцэх газар.

Гэтэл эл газарт дутагдалтай нэг зvйл бий. Тэр нь хамт олны эв нэгдэл. Ємнєх vйл явцаас харахад АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, Мєрдєн шалгах хэлтсийн дарга ЭАмарбат нар хэвлэлийн хуудсаар “хэрэлдэж” хоорондоо тvнжин муутай байсан. Сvvлдээ энэ хэрэг бvр олон нийтийн хэрэг болж хувирсан. Нэг хэсэг нь Ч.Сангарагчаагийн зєв гэж байхад, нєгєє хэсэг нь Э.Амарбатыг тагнаж чагнасан буруу хэмээж байсан. Энэ маргаан АТГ-ыг vндсэндээ хоёр хувааж орхисон. Тэгэхээр одоогийн ирэх даргын хувьд баг хамт олноо атгасан rap шиг бат бэх зангидаж, багаараа авлигатай тэмцвэл илvv vр дvнд хvрэх юм болов уу.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих