63 насны ойн баяр нь тохиож буй Путины хачирхалтай баримтууд


Владимир Путин бол дэлхийн хамгийн нөлөө бүхий удирдагчдын нэг. Нэрт жүжигчин Steven Seagal – тай дотно найз тэрээр Германиар чөлөөтэй ярьдаг ч Англиар ярих тун ч дургүй. Америкийн бие хамгаалах урлагийн мастер жүжигчин Chuck Norris таеквондонгийн 8-р зэргийн хар бүстэй бол Путин 9-р зэргийн хар бүстэй.

Ингээд Германы BND тагнуулын агентлагаас зохион байгуулалттай гэмт хэргийн мастер, эхнэртээ гар хүрч танхайрагч бас завхай зайдан улс төрч хэмээн цоллогдсон их гүрний удирдагчийн талаарх сонирхолтой баримтыг хүргэе.

Владимир Путин Ленинград [ одоогийн Санкт Петрбург ] хотын нийтийн байранд амьдардаг байжээ. Гэр нь ердөө 3.6 м х 4.6 м хэмжээтэй байсан ба байрныхаа шатны хонгилд харх агнадаг байснаа дурссан байдаг.


Путины өвөг эцэг Лениний зусланд тогооч хийдэг байжээ. Тэрээр Ленин [ 1870 - 1924 ] – ээс гадна Иосиф Сталин [ 1879 - 1953 ] болон Григорий Распутин [ 1869 - 1916 ] нарт ч гэсэн үйлчилж байжээ.


Путин тагнуулчийн түүхийг өгүүлсэн ном зохиол, кинонд дуртай бөгөөд 17 Moments of Spring телевизийн цувралыг хамгийн их үздэг. Нэг удаа тэрээр бүтэн армийн хийж чадаагүйг ганц хүн хийж чаддаг нь миний сэтгэлийг татдаг гэж хэлж байсан юм.


Путиныг засгийн эрхийг авснаас хойш ОХУ – ын ДНБ нь 700% харин цалин хөлс нь 3 дахин нэмэгдсэн гэж үздэг. Хэрвээ ийм зүйл Америкт гарсан бол дундаж орлоготой Америк иргэний цалин $100.000 хол давсан ам.доллартай тэнцэнэ.


Тэрээр нохойнд маш их хайртай. Гэхдээ заримдаа үүнийгээ буруугаар ашиглах нь бий гэнэ. Тухайлбал Германы канцлер Angela Merkel – ийг нохойноос айдаг гэдгийг нь мэдэнгүүтээ чихмэл тоглоом бэлэглэж байжээ. Мөн түүнчлэн түүнтэй хийсэн зарим хэлэлцээрийнхээ үеэр албаар айлгах гэж лабрадор үүлдэрийн нохойгоо авч явдаг байсан гэнэ.


Путины сэтгэлийг хамгийн их түгшээж байсан нэг зүйл нь 2014 оны Сочигийн Өвлийн олимпийн наадам байсан юм. Тэрээр наадмын үеэр террорист халдлага гарах вий гэж нэлээн эмээж байсан ба Умард Кавказын Мусульманчуудаас шүлсний дээжийг нь авчруулж байжээ. Хэрвээ ямар нэг халдлага эсвэл амиа золиослосон хэрэг гарвал ДНХ – ээр нь цогцсыг таних боломжтой байсан юм.

Тэрээр жинхэнэ үнэн алдартны шашинтан бөгөөд ижил хүйстний гэрлэлтийг чөтгөр шулмын үйлтэй адилтган үзэж итгэл үнэмшлээ харуулдаг. Хэрвээ ижил хүйстний эрхийг хамгаалахын төлөө тэмцэх эсвэл далбааг нь гартаа атгах аваас баривчлах хорих арга хэмжээ авах нь энүүхэнд юм.

ОХУ – ын зохиолч Сергей Каленик 2011 оноос Суперпутин гэдэг онлайн комик бичиж эхэлжээ. Энэ комикт тэрээр алан хядагчидтай тэмцэхээс эхлээд автобусыг дэлбэрэлтэнд өртөхөөс нь хамгаалж бас зомбины армийг хүйс тэмтрэх зэрэг санаанд багтамгүй баатарлаг үйлсийг хийдэг.

 


URL:

Сэтгэгдэл бичих