АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж хоригийг хэлэлцэж байна


АН-ын бүлэг яг одоо ээлжит бусаар хуралдаж байна. Энэхүү хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны даргын тухай хэлэлцэж байна.

Тус бүлэг өнгөрсөн даваа гаригт хуралдаанаараа Хууль зүйн байнгын хорооны даргаар Д.Ганбат гишүүнийг томилуулахаар санал дэвшүүлсэн. Гэвч өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болоход бүлгийн шийдвэр дэмжлэг хүлээлгүй, Ш.Түвдэндорж гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргаар томилохыг олонхи нь дэмжсэн юм.

Мөн үүнээс гадна Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг уг хуульд хэрхэн тусгах, нэмэлт өөрчлөлтийг нь хэрхэн хийх талаар ярилцаж байна гэж эх сурвалж мэдээллээ. Уг  нь яг одоо Хууль зүйн байнгын хороо хуралдах хуваарьтай байсан ч АН-ын бүлгийн шуурхай хурал зарлаж уг асуудлыг хойшлуулаад байгаа юм.

Г.Лхагва


URL:

Сэтгэгдэл бичих