Бодибилдингийн ААШТ-ээс долоон медаль хүртжээ

Узбекстаны нийслэл Ташкент хотноо есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 5-ны хооронд Азийн аварга шалгаруулах бодибилдинг, фитнессийн 49 дэх удаагийн тэмцээн болж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлж есөн тамирчин, фото сурвалжлагч, багийн менежер, шүүгчээс бүрдсэн 12 хүний бүрэлдхүүнтэй баг оролцсон бөгөөд хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, нийтдээ долоон медаль хүртсэн байна. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон баг тамирчид өнөөдөр эх орондоо ирж буй ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих