Фейсбүүк “dislike” товчтой болох биш харин …


Өчигдөр шөнө Фейсбүүкийн зүгээс нэгэн шинэчлэлтийг туршилтанд гаргажээ. Сар гаруйн өмнө “like”-ийн эсрэг утга илэрхийлсэн “dislike” товчийг веб сайтдаа байршуулах тухай Марк Зукерберг саналаа илэрхийлж байсан. Гэвч явцын дунд “dislike” товчийг олон хүн буруугаар ашиглах боломжтойг олж мэдсэн аж.

Харин одооноос тэр санаагаа ялимгүй өөрчилж зөвхөн “dislike” утга бүхий санаагаар хязгаарлалгүй инээж, баярлаж, гайхширч, уйтгарлаж, уурлаж байгаа сэтгэл хөдлөлийг үзүүлсэн emoji-нуудыг like товчны хажууд нэмжээ. “Reactions” хэмээн нэрлэдэг дээрх товчуудыг одоогоор туршилтын журмаар зөвхөн Испани болон Ирландын сүлжээнүүдэд нэвтрүүлсэн байна. Хэрвээ энэ туршилт амжилттай болвол фейсбүүк бусад нэг тэрбум хэрэглэгч нартаа ашиглах боломжийг олгох гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих