Өвөрхангай аймгаас олдсон үлэг гүрвэлийн гавлын ясыг хулгайлжээ


Өвөрхангай аймгийн Уянга суманд алт олборлож байсан компанийн ажилчид нэг метр орчим урттай, шүд нь зангидсан гар шиг хэмжээтэй асар том гавлын яс олсон нь үлэг гүрвэлийн толгой байжээ.

Энэ нь Монголд анх удаа говиос өөр нутгаас олдсон үлэг гүрвэлийн яс юм.  Компанийн экскваторчийн гаргаж ирсэн ясны тухай алт олборлогчид цагдаад мэдэгдээд байсан ч харамсалтай нь Өвөрхангай аймгийн улсын дугаар бүхий Grand Toyota маркийн машинтай хэсэг залуу гавлын ясыг хулгайлан авч явсан байна.

Уянга сумын цагдаагийн хэсгийн ажилтан Чойжил хулгайн хэргийг мөрдөж эхэлсэн гэж мэдэгджээ хэмээн оросын newsru.com сайт мэдээлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих