“Манан” дууны клипний нээлт боллоо


Сүмбэр” энтертайнментийн бүтээл “Алтан ураг”, “Лорд” хамтлаг болон СТА Хишигдэлгэр нарын хамтарсан “Манан” дууны клипний нээлт өнөөдөр боллоо.

Хоёр жилийн хугацаанд бүтсэн тус дууны үгийг “Алтан ураг” хамтлагийн хуурч Ц.Гангаа, аяыг тус хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбат бичсэн аж.

Тэд өнөөдөр болсон клипнийхээ нээлтийн үеэр “Ус үгүй бол амьдрал үгүй” гэсэн уриан дор усаа хамгаалахыг залууст уриалсан юм. Ингээд та бүхэндээ “Алтан ураг”, “Лорд” ,Хишигдэлгэр нарын хамтарсан “Манан” дууны клипийг хүргэе.


URL:

Сэтгэгдэл бичих