Чингисийн талбайн урд хэсэгт газар доор 800 машины зогсоол барина

Чингисийн талбайн урд талд, Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнд газар доогуур автомашины зогсоол барихаар болжээ. Гэхдээ тус зогсоолыг тухайн газрын эзэмшигч байгууллагууд өөрийн хөрөнгөөр хийхээр урьдчилан тохиролцсон аж.

Чингис хааны талбайн урд талын хэсэгт газар доогуур барих авто зогсоол нь 3 давхар, 800 автомашин зогсох боломжтойгоор хийх юм байна. Харин Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнд барихаар төлөвлөж байгаа зогсоол нь 2 давхар 180 автомашин багтах зогсоол байна гэж үзжээ.

Газар доор барьсан зогсоолуудын дээр цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний барилга, усан оргилуур бүхий цогц байгууламж барихаар төлөвлөж, үүнийг тухайн газрыг эзэмшигчид өөрийн хөрөнгөөр барьж ашиглах юм байна.

Т.Болормаа


URL:

Нэр: asd Огноо: 10 October 2015

tegeel galzuurtsgaagaad baidgiishd, tsetserleg bariashdee

Сэтгэгдэл бичих