Зам засварын ажил 12-нд дуусна

Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг дэвсгэр Эрхүүгийн гудамжны баруун талын орц, гарц болон нийтийн эзэмшлийн зам талбайд сэтэлгээ хийх зорилгоор хаасан замыг өнөөдөр нээлээ.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо 16,17 дугаар байрны урдуур явсан хороолол доторх авто замд сэтэлгээ хийх ажил үргэлжилж байгаа аж.  Уг ажил энэ сарын 12-ны 06.00 цагт дуусна.

М.Мөнхтунгалаг
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих