Горилогсод ингэж амлах болов уу?

Хэдхэн сарын дараа УИХ-ын сонгууль болно. Хэдийгээр сонгуулийн хуулийн тогтолцоо ямар байх нь шийдэгдээгүй хэдий ч нэр дэвшихийг горилогсод сонгогчдод юу амлах талаар бодоод эхэлчихсэн байгаа.

Парламентад тодорхой тооны эрхмүүд нийслэлчүүдийг төлөөлдгөөрөө төлөөлж, УИХ-ын гишүүн гэдэг алдрыг дөрвөн жилийн туршид хүртэж, гуншингаа нэгээр нэмэгдүүлнэ.

Ер нь нийслэлд нэр дэвшигчид ийм зам тавина, тийм гүүр барина, худаг барьж өгнө, цахилгаантай холбоно, гэр өгнө, шав тавина, цэцэрлэг сургууль байгуулна гэх зэрэг амлалт өгдгөөс бус сонгогчдын амь нас, эрүүл мэндтэй холбоотой зүйлийг тэр бүр амлаад байдаггүй.

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нийслэлчүүдийг төлөөлөх хүсэл сонирхолтой эрхмүүд “Улаанбаатарыг бохирдолгүй болгоно” гэж амлах, амлалтаа биелүүлэх цаг ирээд байна.

Учир нь нийслэлчүүд дэлхийд хүн амьдрахад хамгийн бэрх, амь нас, Эрүүл мэндэд нь халтай бохирдлуудтой дасан зохицож амьдарсаар цөөнгүй жилийг үдлээ. Ундны усны эх үүсвэр болсон Туул гол, хөрс, утаа, хог хаягдлын бохирдол гэж жагсаавал цөөнгүй зүйл бичигдэх нь дамжиггүй.

Хэдхэн хоногийн өмнө Туул голд олон тооны загас, жараахай үхсэн байсныг холбогдох мэргэжлийн байгууллагууд шинжлэхээр болсон. Сонгинын гүүрний доод хэсэгт үхсэн загас жараахайд хийсэн шинжилгээний урьдчилсан хариу гарчээ. Голын уснаас хром илэрсэн төдийгүй тавдугаар зэргийн бохирдолтой гэжээ.

Манайд гадаргын усыг зургаан ангиллаар авч үздэг юм билээ. Маш цэвэр ус, цэвэр ус, бага хэмжээгээр бохирдсон ус, бохирдсон ус, их бохирдсон ус, маш их бохирдсон ус гэж. Эхний хоёр ангиллын усыг халдваргүй жүүлж, ундны хэрэгцээнд ашиглаж болдог байна.

Харин бусдыг нь халдваргүйжүүлээд, шүүж тунгаасан ч хоол, хүнс, унданд хэрэглэж болохгүй. Тавдугаар ангиллын бохир долтой усанд нянгийн тоо стандартад заасан нормоос 47-70 дахин их, гэдэсний савханцарын тоо 10-100 дахин их байдаг байна.

Тиймээс их бохирдолтой усыг тунгаах, шүүх, зөөлрүүлэх зэргээр цэвэршүүлж, зөвхөн үйлдвэрлэлийн техникийн усан хангамжийн зарим хэрэгцээнд ашиглаж болдог байна. Туул голын бохирдолд гүний усны бүсэд айл, хашаа хороо, орон сууцны хороол лыг бий болгосон нь газрын хөрсийг бохирдуулсан нь нөлөөлсөн гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.

Усны мэргэжилт нүүдийн зөвлөж байгаагаар ундны усны эх үүсвэр, цэвэр усаар нийслэлчүүдийг хангах тухай асуудлыг богино шийдэхгүй бол бохир уснаас үүдэлтэй өвчин олон нийтийг хамарч, нийслэлийнхний айж бэргэдэг зүйлийн нэг болох гээд байна. үүнийг нэр дэвшигчид тунгааж буй гэдэгт найднам.

Түүнчлэн хүйтний ам наашилж байгаатай зэрэгцэн нийслэлийн гэр хорооллын 170 мянга орчим яндан утаагаа “үйлдвэрлэнэ”. Улаан баатар утаанд хучигдаж, агаарын бохирдол гэдэгулигт сэдэв өвөлжингөө хөндөгдөж таараа. Нөгөө агаарын бохирдлын норм, хэмжээ гэдэг үлгэр лугаа сонсогдоход хүрдэг. Эрт урьдын цагт ийм утаагүй амьдардаг байж цор, нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг 6-8 үзүүлэлтээр хянадаг аж.

Гэтэл манайд зөвхөн хүхрийн давхар исэл, азотын давхар исэл хоёроор л хэмждэг байна. УИХ-д горилогсод тоос шороог босгогч, утаа манан үүсгэгч зүйлүүдийг багасгана гэж амлах байх гэж найдаж байна.

Хэдэн жил яриад хийгээд бүтээгуй юм чинь гээд нийслэлчүүдийн эрүүл мэнд ийг гаргуунд нь гаргаж, өөр зүйл яриад эхлэхгүй байлгүй. Ядаж л тэр горилогч өөрөө гэр бүлтэйгээ Улаанбаатарын угаараар амьсгалж амьдрахаа бодох биз ээ.

Мөн хөрсний бохирдол. Дээд хэмжээндээ хүрснээс болж зүлэг ногоо, мод ургахаа болсон гэж мэргэжилтнүүд хэлдэг. Хэдийгээр хавар, намар мод тарьж буй хэдий ч ургаж, өсч өндийж буй нь хэд гэдгийг тоолоод гаргаад байдаггүй. Дээрээс нь хог новшоор дүүрч, шороо тоос босно.

Бохир хөрс хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг хэвлэлүүдээр мэдээлсээр байгаа. Мөн дуу чимээ. Их хотын дуу чимээ хүнийг стресст оруулдаг гэдгийг дуулаагүй хүн ховор биз. Энэ бүх бохирдлыг нэг дор хуу хамаад хаячихгүй нь ойлгомжтой. Хэдийгээр тухайн нам нь сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулдаг ч гэсэн УИХ-д нийслэлээс нэр дэвшигчид иргэдийн эрүүл мэндийг нэн түрүүнд тунгааж, амлалт, мөрийн хөтөлбөртөө тусгах биз ээ.

Д.Маралгоо
Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих