C витамин хэрэглээд дасгал хийхгүй байж болно


Илүүдэл жинтэй, хэт таргалалттай насанд хүрэгсдийг өглөө бүр цэвэр агаарт алхах, дасгал хийхийг эмч мэргэжилтнүүд зөвлөдөг. Гэвч олон хүн энэ зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлж чаддаггүй. Өглөө эрт босч чадахгүй байх, нойрондоо дийлдэх, өглөө эрт дасгал хийхийн оронд үр хүүхэддээ цаг заваа зарцуулах ёстой гээд олон шалтгаан бий.

Тэгвэл C витаминыг өдөр бүр хэрэглэх нь тогтмол дасгал хөдөлгөөн хийсэнтэй адил нөлөөг жин ихтэй хүний биед үзүүлдэг байна. АНУ-ын Колорадогийн их сургуулийн эрдэмтэд C витамин хэрэглээд дасгал хийхгүй байж болох тухай нийтэд мэдэгдээд байна.

Учир нь илүүдэл жинтэй, хэт таргалалттай насан хүрэгсдийн цусанд эндотелин гэх жижиг судаснуудыг агшаах нөлөөтэй уураг агуулагддаг. Эндотелин уургийн идэвхжил өндөр байвал цусны судас агшимтай болж, цус эргэлтэнд орох нь удааширч, улмаар нь судасны өвчин үүсдэг баа.

Харин дасгал хөдөлгөөн эндотелин уургийн идэвхжлийг бууруулдаг ач тустай. Эрдэмтэд энэ тохиолдолд хөдөлгөөнийг орлох ямар нэгэн зүйл байгаа эсэхийг судлах явцдаа өдөрт 500 микрограм витамин C хэрэглэх нь алхах хөдөлгөөн дасгал хийж байгаатай адилаар эндотелинийг бууруулж байгааг тогтоосон байна.

Эх сурвалж: hiub.mn


URL:

Сэтгэгдэл бичих