Ерөнхий сайдыг огцруулах бичигт 14 хүн гарын үсгээ зурлаа

Ерөнхий сайдыг огцруулахаар УИХ-ын гишүүн Г.Уянга гишүүдээс гарын үсэг цуглуулж байгаа. Өнгөрсөн сарын сүүлээр тэрбээр нийт найман гишүүн уг тогтоолын төсөлд гарын үсэг зурлаа гэж мэдэгдэж байсан. Тэгвэл огцруулах бичигт одоогоор 14 гишүүн зураад байгаа аж.

Тодруулбал, бие даагч гурван гишүүн, МАН-аас Ц.Нямдорж, О.Содбилэг, А.Тлейхан, Д.Хаянхярваа, АН-аас Р.Амаржаргал, “Шударга ёс” эвслээс Л.Цог, Г.Уянга нарын 14 гишүүн гарын үсэг зуржээ. Хуулийн дагуу 19 гишүүн уг бичигт гарын үсэг зурвал Ерөнхий сайдын асуудлыг УИХ-аар хэлэлцэх юм.

Ерөнхий сайдыг Дубайд очиж, Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэснийхөө төлөө огцрох ёстой гэж үзэж байгаа билээ.

Б.Чимэг


URL:

Сэтгэгдэл бичих