Манж хатны хөргийг дуудлагаар худалджээ

Манжийн Тэнгэр тэтгэгч хааны хайртай гэргий Чунхуй татвар хатны хөрөг Хонконгод болсон“Sothebys”-ын дуудлага худалдаагаар 17,6 сая ам.долларын үнэ хүрчээ.

Энэхүү хөргийг хориотой хотод амьдарч байсан Италийн зураач Жозеф Кастиглиона зурсан ба зүүн дээд буланд нь “Чунхуй хуанггуйфэй” буюу “Эзэн хааны эрхэм татвар Чунхуй” хэмээн Тэнгэр тэтгэгч хаан бичжээ.

Шар торгон дээр Чунхуй хатныг ёслолын хувцастай зурсан уг хөрөг нь 198Ч123 сантиметрийн хэмжээтэй юм байна. Хөргийг Бээжин дэх Манжийн хааны зуны өргөөнд хадгалж байжээ.

Х.Эрдэнэ


URL:

Сэтгэгдэл бичих