Хүүхдүүдийг залилдаг охиныг хайж байна


Сургуулийн хүүхдүүдэд худлаа хэлж, гар утас болон эд зүйлсийг нь залилж, хулгайлдаг охиныг цагдаагийн байгууллагаас болон олон нийтийн сүлжээгээр эрэн сурвалжилж байна. Тэрбээр хичээлээ тарж яваа хүүхдүүдийг отож байгаад худлаа хэлж гар утсыг нь удаа дараа залилжээ. Тиймээс эцэг, эхчүүдийг сонор сэрэмж, анхааралтай байхыг сануулж байна.

Мөн дээрх эмэгтэйг таниж мэдэх хүн байвал цагдаагийн 102 утсанд болон чатаар, түүнчлэн 93200945 дугаар луу мессеж бичиж мэдэгдэхийг хүсч байна. Мэдээлэл өгсөн хүнд шагналтай төдийгүй мэдээллийн нууцыг чандлан хадгалах аж.


URL:

Сэтгэгдэл бичих