Зөв зүйлээр шоу хий, гишүүд ээ

Манай УИХ-ын гишүүд сонгууль дөхөхөөр олны нүдэнд аль болох олонтаа өртөх гэж хичээдэг нь нууц биш. Үүний нэг жишээ өнгөрсөн долоо хоногт болж өнгөрөв.

Тодруулбал, Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг нарын гишүүд Төв аймагт гарсан хүчингийн хэргийн хохирогчтой эмнэлэгт очиж уулзсанаа олон нийтийн сүлжээгээр цацав. Бас болоогүй хүчирхийлүүлсэн эмэгтэйн бие маш хүнд байгааг дуулгасан нь үнэндээ“бай”-гаа оноогүй шоу байлаа.

Эрхэм гишүүд бүсгүйг зүгээр нэг эргэж очоогүй нь асуудлын гол болоод байгаа юм. Хэдийгээр тэд УИХ-ын гишүүн ч адилхан л эмэгтэй хүн юм хойно хүчирхийлэлд өртсөн нэгнээ өрөвдөж, санаа зовсондоо эмнэлэгт эргэж очсон гэж ойлгох болох ч тэдэнд тухайн бүсгүй бус гол нь зургаа авахуулж твиттер, фэйсбүүкээрээ цацах нь чухал байсан бололтой аягласан юм.

Тэд хүчирхийлэлд өртсөн эмэгтэйд аваачиж өгсөн цэцгээ гаргаж байгаад селфидсэн нь олон нийтийн дургүй, зэвүү хоёрыг зэрэг хүргэсэн юм. Түүнчлэн эрхэм гишүүд бүсгүйг эргэснийхээ дараа “Түүнийг зэрэмдэглэж хаясан, хэрэгтэн” гэх мэтээр бичиж байгаа нь хууль тогтоогчид хуулиа мөрдөхгүй байгаагийн бас нэгэн жишээ болсон юм.

Учир нь, шүүхээр эцэслэн тогтоогоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэсэн хуулийн заалт байдаг атал эрхэм гишүүд “Төв аймгийн удирдлагууд түүнийг ийм болгочихлоо” хэмээж байгаа нь бас л зүйд нийцсэнгүй. Энэ бол ердөө ганц жишээ.

Цаашдаа сонгууль дөхөөд ирэхээр эрхэм гишүүд элдэв хачин зүйлээр шоу хийдгийг хэн хүнгүй мэдэх болсон. Тиймээс эрхэм төрийн түшээд минь зөв зүйлээр шоу хийгээрэй гэж хэлье. Цагаа, бас “бай”-гаа оноогүй шоу та бүхний нэр хүндийг өргөх биш харин ч ард түмний дургүй, зэвүү хоёрыг зэрэг зэрэг оволзуулаад байна шүү.

М.Өнөржаргал

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Нэр: Зочин Огноо: 14 October 2015

Зөв шүү эмэгтэй гишүүдээ Дэмжиж байна Эмэгэтэйчүүдийг хамгаалж байгаа чинь ерөөсөө шоу биш

Нэр: Зочин Огноо: 14 October 2015

Эмэгтэй 2 гишүүн үнэхээр ард түмнийхээ талд юм аа Зарим гишүүд өөрөөсөө өөр хүн байдаггүй юм шиг төөрөөд улайрчихсан байдаг

Нэр: zo Огноо: 14 October 2015

zovj yavaa emegteig ergej , hogiin novshiin darga nertei novshiig shiitgehiig demjih yostoi…

Нэр: zochin Огноо: 14 October 2015

zovj yavaa emegteig ergej , hogiin novshiin darga nertei novshiig shiitgehiig demjih yostoi…

Нэр: Anonymous Огноо: 14 October 2015

yooe genet uu tenegtehiinmaa zuv zuileer shoudaldaa huuhnuude humuus durguitsehgui yadiin

Сэтгэгдэл бичих