ОХУ-ын Зэвсэгт хүчний шинэ хуягт

Манай хойд хөршийн Батлан хамгаалах яам зэвсэгт хүчиндээ шинэ хуягт танктай болжээ. Энэхүү шинэ хуягт нь “Камаз-53949” маркийн “Тайфуненок” нэртэй аж. Ростов на Дон хотод “Өмнөд цэргийн тойргийн шинэчлэлийн өдөр” үзэсгэлэнгийн үеэр дээрх хуягтыг олон нийтэд танилцуулсан гэнэ.

Энэ талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч хэлэхдээ “Тайфун хуягтын дүү гэж нэрлэсэн уг хуягт нь хамгийн орчин үеийн техникээр тоноглогдсон. Манай зэвсэгт хүчинд тун хэрэгтэй техник” гэсэн юм.

“Тайфуненок” хуягт нь гангаар хийгдсэн, дор нь керамик зэвсэг суулгажээ. Мөн ойролцоогоор 15 тонн жинтэй ч цагт 105 кмцаг хурдлах боломжтой. Зориулалт нь эмнэлгийн тээвэр, инженерийн засвар үйлчилгээ, цацраг, хими, биологийн зэсвэг хамгаалахад ашиглахад тохиромжтой гэнэ.

Үүний зэрэгцээ дээрх хуягтыг төв команд штабын тээврийн хэрэгсэл, галын дэмжлэг үзүүлэхэд ашиглах аж.

Г.Төмөр


URL:

Сэтгэгдэл бичих