6002 хүчит бөх барилдана

МVХБ-ноос 4096 буюу тvvнээс дээш бөх барилдуулахаар төлөвлөсөн бөгөөд нийт 6000 гаруй бөх хvч vзэхээр бvртгvvлсэн байна.

Өнөөдөр Төв цэнгэлдэх хvрээлэнд гиннесийн номонд бvргvvлэх барилдааны нээлт эхлэх бєгєєд Геннисийн номонд бvртгvvлэх бөхчvvдийн тооллогын зураг авалт хоёр удаа явагдах юм байна. Ингэснээр дэлхийд анх удаа хамгийн олон бөх зvлэг ногоон дэвжээн дээр хvч vзэх барилдааныг бvртгvvлэх ажлыг баримтжуулан баталгаажуулах бєгєєд Хятад улсаас албан ёсны шинжээч ирж ажиллах юм. Тооллогын зураг авалтын дараа болох нээлтийн ажиллагаанд зориулж МVБХ-ноос урьд өмнө vзэгчдийн хvртээл болж байгаагvй хоёр vзvvлбэрийг бэлтгэн vзvvлэхээр болжээ.

Уг барилдаанд Ж.Мөнхбат, О.Балжинням, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр зэрэг vе vеийн аваргууд зодоглох төдийгvй 80 настай сумын заан ч хvч vзэхээр бvртгvvлээд байна. 2003 онд Өвөрмонголд 2048 бөх барилдаж байсан тvvхтэй. Тэгвэл манай улсын төв цэнгэлдэх хvрээлэнд 6002 бөх барилдах тvvхэн vе маргааш тохиох гэж байна. “Энэхvv барилдаан нь улсын наадам биш учир цол тэмдэг өгөхгvй харин 6002 хvчит бөхчvvдээс бяр чадал, уран мэхээ уралдуулж төрvvлэх бөх хэн байх нь чухал юм” гэдгийг МVБХ-ны дэд тэргvvн Д.Данзан онцлон хэлсэн байна.

Э.Сүрэн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих