Их цэвэрлэгээ хийлээ

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Амьдрах Ухаан Сургалт Үйлдвэрлэлийн Тусгай төв нь орц хонгилоор амьдардаг 17-24 насны залуучуудыг нийгэмшүүлэх чиг үүрэгтэйгээр байгуулагдаж 10 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд нийслэлийн ИТХ-ын 2015 оны 117 дугаар тогтоолоор Нийгмийн Хамгааллын Тусгай Төв болон өөрчлөгдөн.

 Нийслэлд амьдарч буй 21-ээс дээш насны гэр оронгүй тэнэмэл иргэдийг зөв амьдралд эргэн ороход нь дэмжин туслах, нийгмийн хамгааллын үйлчилгээг үзүүлж байна. Гэр оронгүй орц хонгилоор амьдардаг иргэдийг бүртгэлжүүлэн түр хоноглох байраар халуун хоол цай, хувь хүний хөгжил төлөвшлийн сургалтууд, сэтгэл зүйн зөвлөгөө, эрүүл мэндийн үйлчилгээ, ажил хөдөлмөрт зуучлах, бичиг баримтжуулах, ар гэрт нь холбоо тогтоож, гэр бүлд нь хүлээлгэн асрамж, халамжийн байгууллагуудад зуучлах, зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг юм.

Тус төвийн санаачилгаар нийслэлийн 376 жилийн ойн өдрийг угтан “Цэвэрхэн Улаанбаатар” сэдвийн хүрээнд төвийн бүртгэлтэй зорилтот бүлгийн иргэдийг нийгмийн туст хөдөлмөрт хамруулан нийслэл хотын өнгө үзэмжинд хувь нэмрээ оруулах үүднээс сайн дурын цэвэрлэгээг зохион байгууллаа.

Цэвэрлэгээг энэ сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн автобусны буудлаас  дүүрэг орох явган хүний зам, болон дүүргийн ойр орчим далангийн хэсгүүдийн хог хаягдал, шарилжийг цэвэрлэж, хогийн машинд ачуулан нийт 8196 метр квадрат талбайд 56 иргэний бүрэлдэхүүнтэй нийтийн их цэвэрлэгээг Сонгино Хайрхан Дүүргийн Нийтлэг үйлчилгээний хэлтэстэй хамтран хийлээ гэж Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвөөс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих