Нэг хүн нас барж, таван хүн гэмтсэн ноцтой осол гарлаа

2015 оны 10 дугаар сарын 16-ны  өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр  нийт 460 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  340 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг  16 бүртгэгдэж  19 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-1, явган зорчигч-14, зорчигч-4. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 5 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 5, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсонжолооч 1, явган зорчигч 5.  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.

 Тухайлбал: СБД-ийн нутаг Нарны зам, Саруул худалдааны төвийн арын замд Т.Voltz  маркийн авто машины жолооч Х нь явган зорчигч  25 настай эрэгтэй С-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч С нь согруулууах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож явсан байна.

Мөн СБД-ийн нутаг Их тойруугийн гудамж, 100-н айлын замд Нийслэлийн зорчигч тэээвриийн нэгтгэл ОНӨААТҮГ ын  Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Д нь Х. Fit  маркийн Э жолоочтой авто машинтай мөргөлдөж  зорчигч 27 настай эрэгтэй Б нарын 2 хүн гэмтсэн аж.

Түүнчлэн Сэлэнгэ аймаг Сайхан сум Номгон 3-р багийн нутаг Дарханаас Эрдэнэтийн  чиглэл явах 31-32 километр замд Т.Приус маркийн авто машины жолооч М нь Х.Сонота маркийн Т жолоотой авто машинтай шүргэлцэж 2 машин замын хажуу руу онхолдон Т.Приус маркийн авто машин дотор зорчиж явсан зорчигч 52 настай эмэгтэй Г нас барж, 32 настай эмэгтэй М нарын 5 хүн гэмтжээ.

Б.Анир


URL:

Сэтгэгдэл бичих