Оны эцэст доллар 2030-д хүрнэ

Эдийн засаг чангарч ноён доллорын хурд гүйцэгдэхээ болилоо. Хэдхэн хоногийн өмнө 1990 төгрөг байсан доллар, аль хэдийнээ 2000 төгрөгний босгыг давчихсан талийж явна.

Өнөөдрийн байдлаар доллар 2003 төгрөгний ханштай байна. Шинжээчдийн хэлж буйгаар оны эцэст долларын ханш улам чангарах төлөвтэй байгаа гэнэ.

МАНДАЛ ДААТГАЛ КОМПАНИЙН АХЛАХ ШИНЖЭЭЧ Ч.АНХБАЯР хэлэхдээ…

“10-р  сарын эцэст ам.доллар 2020 төгрөгт, харин оны төгсгөлд 2030 хүрнэ гэж манайхаас таамагласан” . хэмээн дурдсан байдаг.

Тэгвэл дээрх таамаг үнэн болж таарлаа.  Хоног өдөртэй уралдан гэрлийн хурдаар өсч буй доллар бага багаар өссөөр дээрх тоонд хүрэх бололтой.

Аж ахуй нэгжийн долларын эрэлт их, нөгөө талаас Монгол банкны валютын нөөц багассанаас улбаалж валютын өсөлт үргэлжилэх гэнэ.

Эдийн засгийн тоонуудаас ганц гадаад худалдааны тэнцэл ашигтай гарчээ. Бусад үзүүлэлтүүд нь муу байгаа аж.

Ханш энэ хэвэндээ байх ба тогтвол экспортын орлого нэмэгдэж, импорт буурах төлөвтэй хэмээн эдийн засагчид үзэж байгаа юм. Үүний үр дүнд оны эцэст 1 тэрбум ам.долларын гадаад худалдааны ашигтай байх болов уу гэсэн таамаг байгаа бөгөөд энэ байдлыг 2016 онд бүтэн барьж чадвал гадаад худалдааны ашгаас 1,5 тэрбум ам долларын ашиг олох боломжтой.

Ингэснээр заавал гадаадын шууд хөрөнгө оруулалт хайгаад байх шаардлагагүй ам.долларын ханш буурах магадлалтай байна.


URL:

Сэтгэгдэл бичих