Чөлөөт бөхийн ДАШТ өндөрлөлөө

Туркийн Стамбул хотноо 2011 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 12-18-нд болж, өндөрлөлөө. Энэ жилийн дэлхийн аваргад 104 орны 900-гаад тамирчин зодоглосон. “Лондон-2012” олимпийн эрх олгох анхны өрсөлдөөн гэдгээрээ онцлогтой болсон энэ жилийн дэлхийн аваргад Монгол Улс чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд бүрэн бүрэлдэхүүнээр оролцсон юм. Улмаар эмэгтэйчүүдээс Д.Отгонцэцэг /51 кг/, Б.Оюунсүрэн /67 кг/ нар мөнгө, О.Насанбурмаа /63 кг/ хүрэл медаль хүртсэнээр багийн амжилтаар гуравдугаар байрт шалгарчээ. FILA-гийн дүрмийн дагуу олимпийн жин тус бүрт медалийн төлөө барилдсан буюу эхний зургаан байрт шалгарсан тамирчинд олимпийн эрх олгоно. Тиймээс олимпийн жин болох 63 кг-д хүрэл медаль хүртсэн О.Насанбурмаа чөлөөт бөхийн тамирчдаас анхны эрхийг авсан юм. Эмэгтэйчүүдийн барилдаанд Японы баг 52 оноотой багийн амжилтаар тэргүүлсэн бол Канадын баг 33, Монголын шигшээ 32 оноотой удаалсан юм. Энэ удаагийн дэлхийн аваргаас нийт 18 орны 24 тамирчин Лондонг зорих эрхтэй болсон. Тэдгээрийн долоо нь Европ тивийн, тав нь Азийн, гурав нь Пан-Америкийн, харин үлдсэн нэг нь Африкийн тивийн төлөөлөл болж байна.

Харин эрэгтэйчүүд багийн амжилтаар 15 дугаар байрт бичигдсэн. Хэдийгээр эрэгтэй баг тамирчдаас медалийн тавцанд гарсан нь үгүй боловч хамгийн хүнд жин болох 120 кг-д ОУХМ Ж.Чулуунбат хүрэл медалийн төлөөх барилдаанд шалгарснаар олимпийн эрхийн болзол хангасан юм.

Дэлхийн аваргын сонгомол бөхийн төрөлд 73 орны тамирчид хүч сорьсон. Улмаар ОХУ-ын баг тамирчид нийт 41 оноо авснаар тэргүүлсэн бол зохион байгуулагч орон болох Туркийн баг 35 оноотой, Ираны тамирчид 30 оноотой удаалжээ. Нийт 23 орны 42 тамирчин сонгомол бөхийн төрөлд олимпийн наадамд оролцох эрхтэй болсны 13 нь Европ тивийн, тав нь Ази тивийн, дөрөв нь Пан-Америкийн, харин нэг нь Африк тивийн тамирчин юм.


URL:

Нэр: Nisha Corry Огноо: 24 December 2019

appreciate the effort you put into getting us this information

http://ceyoniq.biz/__media__/js/netsoltrademark.php?d=topsellers.website2Fcategory2Fcrafts-sewing

Сэтгэгдэл бичих