Амиа алдсан 3 иргэний хэргийн талаар мэдээлэл хийлээ

Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Сайрын худагт үйл ажиллагаа явуулж байсан уул уурхайн компанийн газарт хууль бусаар алт олборлож байгаад гурван иргэн шороонд дарагдаж нас барсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, аравдугаар сарын 14-ний шөнө 31, 39, 35 настай гурван иргэн шороонд дарагдсан бөгөөд тэдний цогцсыг 15-ны үүрээр гаргаж иржээ. Энэ хэргийн хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа аж. Энэ талаар өнөөдөр Болгар улсын хөрөнгө оруулалттай “Монголболгаргео” ХХК-ийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Осол болсон газар нь тус компанийн нөхөн сэргээлт хийсэн талбай байсан аж. Компанийн удирдлагуудын хэлснээр “Жинлиань” компани нь “Монголболгаргео” ХХК-ийн хувьцааны 50 хувийг худалдаж авсан ч Хувьцаа эзэмшигчдийн хурал хийж, тус компанитай зөвшилцөлгүй уурхай руу дайран орж алт олборлож эхэлжээ.

Ингэхдээ технологийн шаардлага хангахгүй арга хэрэглэснээс болж ийнхүү гурван хүний амь эрсэдсэн аж.

Т.Болор


URL:

Сэтгэгдэл бичих