Сайн, бас саар мэдээ буюу ”Тавантолгой зогслоо”

Монгол Улсын Vндэсний Аюулгvй байдлын зєвлєл манай улсын эдийн засагт цаашид том тvлхэц vзvvлнэ хэмээн тооцож итгэж, горьдож байгаа ”Тавантолгой” тєслийн Баруун Цанхид vйл ажиллагаа  явуулах стратегийн хєрєнгє оруулагчийг сонгон шалгаруулах тендерийг буцаах шийдвэр гаргасан нь олон нийтэд ил болсон нь єнгєрсєн долоо хоногийн гол мэдээлэл байлаа.

VАБЗ дээрх шийдвэрийг бvр энэ сарын 8-нд гаргасан хэрнээ нууцалсан нь сонин. Vvний шалтгааныг “Шинхуагийн эзэмших хувийг єєрчлєх”, “Оросын тємєр зам” хувьцаат нийгэмлэгтэй консорциум болж орж ирээд хасагдсан БНСУ, Японы компаниудыг буцааж оруулж ирэх”, “Монголын талаас оролцох хуулийн этгээдvvдийн далд дайны vр дvн” гэх мэт олон янзаар таамаглаж байна. Ямартай ч VАБЗ-ийн шийдвэр хvмvvст сайн, саар мэдээний аль аль нь болж сонсогдсон юм. Арчаагvй залхуу хvмvvст бол хамгийн муу, арай ухаалаг нэгэнд нь сайн мэдээлэл болж сонсогдсон болов уу. Учир нь стратегийн хєрєнгє оруулагчдаас орж ирэх тэрбум ам.долларыг эрх баригчид иргэдэд тарааж популизм хийх гэж байсан билээ. Бэлэн мєнгє тараахад инфляци єсдєг, инфляци єсєхєд ажилгvйчvvдийн амьдрал доройтдог билээ.

Ерєнхийлєгч энэ мэдээллийг олон нийтэд ил болгосны дараа “Засгийн газар угаасаа шалгаруулалтын дvнг хvчингvй болгохыг хvсч, VАБЗ-ийн хурал дээр буцаах саналыг хэлсэн гэсэн мэдээлэл гарсан. Хэрвээ энэ vнэн бол ингэж удаан нууцлахгуй байсан болов уу.

Сайн гэж хvлээж авах бас нэг шалтгаан нь мєнгєєр vнэлэгдэж болдоггvй нэр хvндийн асуудал юм. Тендерийн комисс vнэндээ Монгол Улсын нэр хvндийг хєрєнгє оруулагчдын буцалтгvй тусламжаар єгєхєєр амласан 500 сая ам.доллараар худалдчихсан байсан. Харин одоо буцааснаар Монголын тєр арай ч 500 сая ам.доллараар нvvрээ худалдах болоогvй гэдгийг харуулав.

Цанхийг хуваахдаа хэрхэн ажиллах вэ гэдэг дээр манайхан жаахан будилсан байж болно. Цанхийн баруун хэсгээ тавиад туух ч дєхлєє. Гэхдээ одоо л алсын хараатай ажиллах хэрэгтэй юм. Тавантолгойн тєсєл бvрэн хvчин чадлаараа ажиллах хvртэл зай ч байна, лай ч байна. Нэгэнт зvvн, баруун Цанхийг тусдаа гэж vзээд баруун Цанхийг 100 хувь гэж тооцон тендер явуулсан учир одоо Монголын талын эзэмшлийг дор хаяж 34 хувьд хvргэх хэрэгтэй. Аливаа хувьцаат компани шийдвэрээ 2/3-оос их хувийн саналаар гаргадаг. 34 хувь гэдэг тоо энэ утгаараа их чухал байдаг юм. Харин бусад улсуудын хувьд гэвэл бvгд л хангалттай хєрєнгє оруулж чадна гэдгээ илэрхийлж байгаа учир тэнцvvхэн хуваагаад л эзэмшvvлчихмээр.

Ямартай ч VАБЗ шийдвэрээ гаргаж, Тавантолгойн Цанхийн баруун хзсгийн тендерийн шалгаруулалтын дvнг буцаалаа. Єнєє маргаашгvй орж ирэх гэж байсан тэрбум ам.доллар байхгvй, гэхдээ муугvй. Бэлэн мєнгє тараахгvй, инфляци єсєхгvй.

Х.Батсайхан


URL:

Сэтгэгдэл бичих