Коксжих нүүрсний 330 сая тонн нөөц байгааг тогтоожээ

Монгол Улсын хойд хэсэгт орших Овоотын ордод судалгаа хийж буй геологчид энэхүү орд нь коксжих нүүрсний арвин их нөөцтэй болохыг эцэслэн баталгаажуулжээ.

Тодруулбал, тус талбайд 100 гаруй өрөмдлөг хийж, өмнө нь таамаглаж байсанчлан 330 гаруй сая тонн коксжих нүүрсний нөөцтэй гэдгийг тогтоосон байна.

Овоотын ордод “Aspire Mining Limited” компанийнхан судалгаа хийж байгаа аж. Овоотын ордоос коксжих нүүрс олборлож, хөрөнгө оруулалтаа татаж, амжилттай ажиллаж эхэлбэл тэнд төмөр зам тавих бодолтой байгаа юм байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих