Баригдаж дуусаагүй барилга нурж унажээ

Замын цагдаагийн ерөнхий газрын урд талд баригдаж байгаа барилгын тулгуур нь нуран унажээ. Уг барилгыг “HOME Plaza 2″ төвийг байгуулахаар үйлчилгээний зориулалттайгаар байгуулж байгаа аж. Гуравдугаар давхарын цутгалтын ажлыг гүйцэтгэж байх үед энэхүү осол болсон бөгөөд нэг ажилтан хүнд гэмтэж, нэг ажилтан хөнгөн гэмтэл авсан байна. Тэд хоёулаа БНХАУ-аас ирсэн ажилчид байсан гэнэ.

Барилгын ажил нэг сарын өмнөөс л эхэлсэн бөгөөд маш хурдацтайгаар ажиллаж байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Баригдаж дуусаагүй байхдаа газар хөдлөөгүй байхад нурж байгаа барилга нөгөө өндөр зэрэглэлтэй газар хөдлөлтөд тэсвэрлэх эсэх нь эргэлзээтэй. Холбогдох албаныхан үүнийг анхааралдаа авсан байна.

Б.Ганбилэг /www.now.m


URL:

Сэтгэгдэл бичих