Дотоож, хөхөвчнөөсөө мөнгө гаргаж болохгүй

2ec29fc7facacabagreatАвстралийн баруун хэсэгт орших Карнарвон хотын Fascine Coffee Lounge уушийн газрын дэндүү сэжигч эзэд байнгын үйлчлүүлэгчдээсээ тэдний дотуур хувцаснаасаа гаргаж ирсэн мөнгийг авахаас татгалзжээ.

Уг кафены эздийн нэг Робин Викс өөрт нь болон ажилтнуудад нь эмэгтэйчүүдийн нууцат газруудаасаа гаргаж ирэн тооцоогоо хийдэг мөнгөн тэмдэгтүүдээс үнэртдэг элдэв муухай үнэр дэндүү ядаргаатай санагдах болсон гэдгийг өгүүлэв.

Энэ үгээ нотлох мэт Робин өөрийн биеэр байнгын үйлчлүүлэгчдэдээ зориулж тооцоо хийхдээ ариун цэвэр сахисан байхыг анхааруулсан санамж бичгийг бичсэн аж. We do not accept $$$ from bras or underpants буюу “Бид хөхөвч юм уу дотоожноос гаргаж ирсэн мөнгийг хүлээж авахгүй” гэж тэрхүү мэдэгдэлд бичсэн байна.

Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Сэтгэгдэл бичих