Аса аваргын залуу амраг мисс Т.Батцэцэгтэй үерхэж байсныг нь дэлгэжээ

Асашёорюү Д.Дагвадорж ээж, аавдаа залуухан бүсгүйг танилцуулсан гэх мэдээлэл хэвлэл мэдээлэлээр хуурай өвсөнд ассан түймэр шиг хурдан тархсан. Сар шинийн баяраар гэрийнхээ босгоор дагуулан орж, аав ээждээ золгуулсан тэр бүсгүйг Б.Лагшми гэдэг бөгөөд өнгөрсөн хугацаанд энэ бүсгүйн талаар хэвлэлийнхэн нэлээд шуугисан.

Тэднийг “Japan town”-д хамтдаа амьдарч байгаа түүгээр ч барахгүй үрийн зулай үнэрлэх тухай ярилцаж байгаа гэж хүртэл цуурсан. Гэвч хосууд салжээ. Б.Лагшми энэ талаар “Бид эв найрамдалтайгаар салцгаасан” хэмээсэн байна.

Мөн сүүлийн үед Их аваргыг Б.Лагшмиг араар нь тавьж мисс бүсгүйтэй учир ургуулсан талаар живэр авир хийх болсон. Тэгвэл энэ нь худлаа байж. Гэхдээ Их аварга маань түүнтэй учрахын өмнө Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Т.Батцэцэгтэй хэсэг хугацаанд үерхэж байсныг нь дэлгэсэн байна.

Л.Мишээл

Эх сурвалж:PHOTONEWS.MN


URL:

Нэр: zochin Огноо: 24 October 2015

Сүртэйшдэ.Хэнтэй ч үерхэж болно биздэ.

Нэр: Zochin Огноо: 24 October 2015

Ene 2 huuhen odoo bolioo

Сэтгэгдэл бичих