Бичил зээл хэрхэн авах талаар сургалт хийв

“Хүний төлөө-Зөв тус” аяны хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас Баянзүрх дүүргийн 70 гаруй иргэнд зээл, санхүүгийн дэмжлэг хэрхэн авах талаар сургалт зохион байгууллаа.

Хувиараа хөдөлмөр эрхлэх, нөхөрлөл, хоршоо байгуулж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 10 сая хүртэл төгрөгийн зээл авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх, болзол, шалгуур нь ямар байдаг талаар иргэд мэдээлэл бага байдаг учир мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Сургалтыг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, сургалт мэдээллийн үндэсний төв, Капитал банкны Баянзүрх дүүрэг дэх тооцооны төв, БЗД-ийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран зохион байгууллаа.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.