Б.Амартүвшин цэвэр яллаа

Жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тэмцээнд эрэгтэйчүүдийн -55 кг-д хүч үзэж буй манай тамирчин Баяраагийн Амартүвшин хоёрдугаар тойрогтоо өрсөлдөгчөө цэвэр яллаа. Ийнхүү тэрбээр наймд үлдэхийн тулд Какахстаны жүдочтой хүч үзэх нь ээ.

Харин эрэгтэйчүүдийн -60кг-д барилдсан Ганбаатарын Баттулга эхний тойрогтоо Италийн Анжело Пантанод хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ. Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан Э.Гэрэлмаа, Узбекистаны Диёора Килдеровад цэвэр ялагдан тэмцээнийг дуусгав.

Б.Бэхи


URL:

Сэтгэгдэл бичих