Спортын яамдын зөвлөлдөх уулзалт болов

123242342342

2015 оны 10 дугаарсарын 21-нд Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам, Бразил Улсын Спортын яам хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт Бразилиа хотноо зохион байгуулагдав.

Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яамны Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирал П.Бат-Эрдэнэ, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Элчин сайд Ч.Сосормаа, Элчин сайдын яамны холбогдох ажилтнууд монголын талыг төлөөлсөн бол Бразилийн талаас тус улсын Спортын яамны Гадаад харилцааны газрын дарга, Элчин сайд Ренан Паэс Баррето, тус газрын дэд дарга Карлос Ренати Пирсде Камарго нар ахлан оролцлоо. Зөвлөлдөх уулзалт нь 2014 оны 6 дугаар сарын 9-нд гарын үсэг зурсан хоёр улсын Засгийн газар хоорондын спортын салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийг эхлүүлэн ирэх жил Бразилд зохион байгуулагдах Рио – 2016 Зуны Олимпийн тоглолтын өмнө зохион байгуулагдаж буйгаараа онцлог, ач холбогдолтой болов.

Талууд цаашид Монгол, Бразилд зохион байгуулагдах олон улс, тив, дэлхийн зэрэглэлийн тэмцээнүүдэд харилцан тамирчдаа оролцуулах, спортын холбоод, мэргэжлийн клубүүдийн хамтын ажиллагааг дэмжих, мэргэжилтэн бэлтгэх, спортын анагаах ухаан, менежмент зэрэг дэд салбаруудын олон улсын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөнүүдэд эрдэмтэд, мэргэжилтнүүдээ харилцан урьж оролцуулах талаар санал солилцов. Түүнчлэн талууд Рио – 2016 Зуны Олимпийн тоглолтод оролцох баг, тамирчдыг хамтарсан бэлтгэл хийлгэх талаар зарчмын хувьд тохирлоо.


URL:

Сэтгэгдэл бичих