Хустайн даваанд ачааны машин онхолджээ

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Буурал багийн “Хустайн даваа” гэдэг газар Улаанбаатараас-Дархан-Уул аймгийн чиглэлд зорчиж явсан 50-74 ДАХ улсын дугаартай ачааны автомашин онхолдсон байна.

Ослын дуудлага энэ сарын 26-ны өдрийн 15:00 цагт Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт  иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын найман албан хаагч, нэг техник хэрэгсэлтэй ажиллаж, автомашиныг татан босгожээ. Одоогоор тус ачааны машины жолооч, 50 настай эрэгтэй Ц-ийн биеийн байдал хэвийн байгаа гэнэ.

Э.Мөнх
Эх сурвалж: www.mminfo.mn

URL:

Сэтгэгдэл бичих